Хүүгийн хэмжээ-Хөрөнгө оруулалтын харилцан холбоо



 Хүүгийн хэмжээ-Хөрөнгө оруулалтын харилцан холбооThis is a featured page


Хөрөнгө оруулалт шийдвэр нь ахиу зардал болон ахиу ашиг тусын талаарх шийдвэр байдаг.
  • Хөрөнгө оруулалтаас ирэх ахиу ашиг тус нь өгөөмжийн тооцоолсон хэмжээ (r) юм
  • Ахиу зардал нь зээлсэн хөрөнгийн үнэ цэнэ болох хүүгийн норм(i) бөгөөд хөрөнгө оруулалтын үардалын хоёр хүчин зүйл байдаг
  • Хөрөнгө оруулалт нь өгөөмжийн тооцоолсон хэмжээ хүүгийн хэмжээнээс давсан(r>i) үед хөрөнгө оруулалт хийгддэг бөгөөд эсрэг үед(r<i) хөрөнгө оруулалт хйих нь эрсдэлтэй.
Өгөөмжийн тооцоолсон хэмжээ:
  • Бизнесийн байгуулагууд зөвхөн ашиг олох зоилготой хөрөнгө оруулалт хийдэг.
  • (өгөөмж)r = (TR - хөрөнгө оруулалтын зардал) / хөрөнгө оруулалтын зардал.
  • Пүүс компани бол эрсдэлийг хүлээн авагч байдаг. Тйймээс тэнд ашиг олно гэсэн баталгаа байхгүй.
  • Пүүс өгөөмжийн тооцоолсон хэмжээ нь бодит хүүгийн хэмжээнээс давах ёстойг бодолцох хэрэгтэй.
Бодит хүүгийн хэмжээ: Бизнесийн байгуулагууд өгөөмжийн хэмжээ зээлийн хүүгийн хэмжээг давсан үед хөрөнгө оруулалт хийдэг.
  • Жишээ нь: 1000 долароор машин авахын тулд зээлжээ. Хэрэв зээлийн хүү 7 хувь бол та 70 доллар төлөх ёстой(1000 x 0.07). Өгөөмжийн хэмжээ 10 хувь гэвэл та машиныг худалдан авснаар 100 доллар олно гэсэн үг.Ингэхээр
    • Таны цэвэр ашиг бол  $30 доллар ($100-$70)
    •   Өгөөмжийн хэмжээ> хүүгийн хэмжээ,үед л хөрөнгө оруулалт ашигтай.
  • Бодит зээлийн хүүгийн хэмжээ = Нэрлэсэн зээлийн хүүгийн хэмжээ - Инфляци
  • Хүүгийн зардал= Хүүгийн хэмжээ x зардал(зардал гэдэг нь хөрөнгө оруулалтын хэмжээ гэсэн үг)

Хөрөнгө оруулалтын эрэлтийн муруй:

  • Эрэлтийн муруй нь бодит хүүгийн хэмжээ бүр дээрх хөрөнгө оруулалтын хийж болох тоо хэмжээ юм.
    • Хөрөнгө оруулалтын түвшин нь бодит хүүгийн хэмжээ болон өгөөмжийн тооцоолсон хэмжээнээс хамаардаг.
    • Ахиу ашиг тус болон ахиу зардлын дүрэм нь хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих үед гардаг ойлголт юм.
    • Хүүгийн хэмжээ болон хөрөнгө оруулалтын эрэлтэй тоо хэмжээ хоёр урвуу хамааралтай байна.
    • Бид өгөөмжийн тооцоолсон хэмжээ-r болон хүүгийн хэмжээ-i цэг дээр бүх хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зарчим ашигладаг.
    • Тодорхой түвшин дэхь хөрөнгө оруулалтын эрэлт нь өгөөмжийн тооцоолсон хэмжээний түвшин бүхий өмнөх хөрөнгө оруулалтыг агулдаг.

Хөрөнгө оруулалтын эрэлтийн муруйн шилжилт

Ерөнхийдөө, хөрөнгө орууллалтын өгөөмжийн илүү их хэмжээг тоооцоолох бизнесийн байгуулагуудыг хамтаар удирддаг ямар нэг хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын эрэлтийг өсгөдөг.
  • Түүхий эдийн худалдан авалт, засвар үйлчилгээ болон үйл ажилгааны зардалууд:
    • Эдгээр зардалууд өсөхөд , ирээдүйн хөрөнгө оруулалтын өгөөмжийн тооцоолсон хэмжээ буурдаг 
      • хөрөнгө оруулалтын эрэлтийн муруйг зүүн тийш нь шилжүүлдэг
    • Харин эдгээр зардалууд буурахад, ирээдүйн хөрөнгө оруулалтын өгөөмжийн тооцоолсон хэмжээ өсдөг.
      • хөрөнгө оруулалтын эррэлтийн муруйг баруун гар тийш нь шилжүүлдэг.
  • Бизнесийн албан татвар:
    • Бизнест дэхь татварын өсөлт нь хөрөнгө оруулалтын тооцоолсон ашигт чанарыг бууруулдаг.
      • хөрөнгө оруулалтын эрэлтийн муруйг зүүн тийш нь шилжүүлдэг.
    • Бизнесийн татварын бууралт нь хөрөнгө оруулалтын тооцоолсон ашигт чанарыг өсгөхөд хүргэдэг.
      • хөрөнгө оруулалтын эрэлтийн муруйг баруун гар тийш нь шилжүүлдэг.
  • Техник технологийн өөрчлөлт:
    • Шинэ бүтээгдхүүн үйлчилгээний дэвшил, шинэ машин төхөөрөмжийн хөгжил зэрэг нь хөрөнгө оруулалтын эрэлтийг өдөөх хүчин зүйл болдог.
      • хөрөнгө оруулалтын муруйг баруун гар тийш нь шилжүүлдэг.
  • Одоогийн капитал барааны нөөц:
    • Пүүс капитал барааны хангалттай хэрэглээтэй бол тэнд хөрөнгө оруулалт хийх ямар нэг шалтгаан байхгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын бууралт үүсч түүний эрэлтийн муруй зүүн тийш шилждэг.
    • Пүүс капитал барааг бага түвшинд хэрэглэж байгаа бол пүүс хөрөнгө орууллалтаа өсгөх бөгөөд үүний нөлөөгөөр нийт хөрөнгө оруулалт өсч түүний эрэлтийн муруй баруун тийш шилжилт хйидэг
  • Хүлээлт:
    • Бизнесийн байгуулага ирээдүйн худалдаа болон ашигт чанар нь ядмагхан байна хэмээн тооцоолж  байгаа бол тэд хөрөнгө оруулалт бараг хийдэгггүй.
      • эрэлтийн муруй зүүн тийш шилжих шалтгаан болдог
    • Хэрэв бизнесийн байгуулагын ашиг ирээдүйд өснө хэмээн хүлээгдэж байгаа бол тэд хөрөнгө оруулалтаа өсгөх болно.
      • үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын эрэлтийн муруй баруун тийш шилжилт хийдэг.
    • Капиталын хөрөнгө оруулалтын өгөөмжийн тооцоолсон хэмжээ пүүсийн ирээдүйн худалдаа, үйл ажилагааны зардал , мөн капиталын ирээдүйд үйлдвэрлэж чадахуйц бараа үйлчилгээний ашигт чанараас хамаардаг.

Хөрөнгө оруулалтын тогвортой бус байдал

  • Бат бөх чанар
    • Хөрөнгө оруулалт нь бат бөх бөйдал дээр тулгуурладаг тул тэд ашиглагдах нь удаан байдаг.
    • Урт хугацааны туршид пүүс капитал бараа худалдаж авдаггүй.
    • Пүүс ирээдүйн таатай нөхцөлийг тооцоолсон үед шийн капитал бараа худалдах хандлагатай болдог.
    • Ирээдүй пэхь  хүлээлтээс нь хамаараад пүүс худладааны шинэ капиталийн өсөлтөөс илүүтэй тогтмол капиталийн нормыг баримталдаг.Иймээс зардал ч мөн бага байна.
  • Шинэ санаа сэдлийн жигд бус байдла.
    • Техник тенхнологийн өсөлт дэвшил нь капиталын хөрөнгө оруулалтын давалгааг үүсгэдэг.Гэхдээ, шинэ санаа сэдлийн үүсэл нь тогмол бус шинжтэй.
  • Ашгийн хувьсах чанар
    • Ашгийн хувьсах чанар нь пүүсийн одоогийн хувьсах ашиг дээр үндэслэсэн байдаг.
    • Шинэ өргөжин дэвших тусмаа пүүс пүүсийн ашигөсөх тус илүү их хөрөнгө оруулалт хийдэг.
  • Хүлээлтийн хувьсах чанар
    • Бизнесийн байгуулагууд тооцоолж боломгүй ,амрахан өөрчлөгдөх ирээдүйн хүлээлтийг дагаж үйл ажилагаагаа явуулдаг.
    • Нөөцийн зах зээл бизнесийн байгууллагуудийн үнэн мөн чанарын толь бөгөөд энэ нь пүүсийн шийдвэрт нөлөөлдөг. Хэдий тйим боловч тэр нөөц нь өөрөө өөрөө тооцоолж боломгүй хэлбэлзэл ихтэй байдаг.

Leave a Reply