Ажилгүйдэл болон Ажил эрхлэлт



 Ажилгүйдэл үүсэх гол гол шалтгаанууд
Завсрын ажилгүйдэл
Завсрын ажилгүйдэл нь хүмүүсийн нэг ажлаас нөгөөд шилжихэд шардаг шилжилтийн ажилгүйдэл юм.
Жишээ нь ажилчдын ихдэл гарч хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт өсч(их сургуулийн оюутнууд) тэдний зарим өөрсдийн тохирсон цалин хөлстэй ажилд орж ихэнх нь ажил хайсаар л байдаг.Хөдөлмөрийн зах зээлийн  мэдээллийн төгс бус байдал нь ажилгүйчүүд бэлэн байгаа  ажлын талаар мэдлэггүй байсаны улмаас заврын ажилгүйдлийг улам муутгадаг.
Бүтцийн ажилгүйдэл
Бүтцийн ажилгүйдэл нь аж үйлдвэрийн урт хугацааны эрэлтийн бууралтаас үүдэн гардаг ажилгүйдэл юм. Глобальчлал бол олон улс хоорондын байнгын өсөн нэмэгдэх чанарын үндэс бөгөөд үүний нөлөөгөөр нэг салбарын өсөлт нөгөө салбарын уналтыг үүсгэж үүний нөлөөгөөр бүтцийн ажилгүйдэл үүсдэг.

Job vacancies
Ажилгүй байгаа хүмүүсийн мэдлэг чадвар нийгмийн шаардаж байгаа мэргэжлийг хангаж чадахгүй байна-– энэ нь бүтцийн ажиллгүйдлийн үүсгэж байгаа гол шалтгаан юм.

Employment in UK Manufacturing
Бүтцийн ажилгүйдэл нь шинэ ажлын боломжит ажлын оронд тоотой хүмүүсийн мэргэжил чадвар тохирохгүй байгаа явдал юм. Үйлдвэрлэлийн салбараас ажилгүй болсон хүмүүсийн ихэнх нь дахин мэргэжил эзэмшихгүйгээр шинэ ажил олох нь бэрхшээлтэй байдаг: Энэ асуудал ньхөдөлмөр дэхь мэргэжлийн хөдөлгөөнгүй байдлын нэг жишээ юм.
Мөчлөгийн ажилгүйдэл: 
Мөчлөгийн ажилгүйдэл нь бараа үйлчилгээний эрэлтийн хомсдолоос гардаг сайн дурын биш ажилгүйдэл юм. Энэ нь Кейнсийн эрэлтийн хомсодолоос үүдэлтэй ажилгүйдэл гэгддэг.  Эдийн засгийн өсөлтөнд хүчтэй удаашрал буюу бууралт явагддахад ажилчдын сул орон тоо ихэсч , энэ төрлийн ажилгүйдэл өсдөг.Нэг ёсондоо энэ нь олон аж үйлдвэрт гарах нийт гарцын бууралтыг өдөөдөг эрэлтийн агшилт юм. Эрэлтийн сөрөг налалт нь пүүсийн алдагдсан ашигт байдлыг хангах , зардлыг тохируулахын тулд ажил эрхлэлтийг багасгаснаар тэдний үйл ажилагаа дэмжих хамааралтай байдаг.
Мөчлөгийн ажилгүйдэлболон гарцын хонхорхой


Бодит цалингийн ажилгүйдэл:
Энэ нь хөдөлмөрийн илүүдэл нийлүүлэлтийг үүсгэх зах зээлийн тэнцвэрт түвшинөөс дээгүүр орших бодит цалингийн үр дүн юм. Зарим эдийн засагчид минимум цалин нь олон улсын хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй нөлөөллийн улмаар тухайн аж үйлдвэрийн салбарыг ажилгүйдэлд оруулдаг хэмээн үзсэн байдаг..
Hidden unemployment
Ямар нэг тодорхой шалтгааны улмаас ажилгүй байгаа мянга мянган хүмүүс ажилгүйдлийн түвшин тогтоох статистик судалгаанд хамрагдаагүй байдаг. Тэдгээр ихэвчлэн хориглогдсон ажилчид бөгөөд ажил хайхаа больчихсон байдаг.
Ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн боломжит циглүүлэгч
 
Ажилгүйдлээс болж гарах эдийн засгийн болоод нийгмийн зардлууд
Өндөр ажилгүйлийн түвшин ганц хувь хүнд төдийгүй нийгэм эдийн засагт тогтмол өсөн нэмэгдэх зардлыг үүсгэдэг. Эдгээр зардлуудын заримыг нь хэмжихэд нэн төвөгтэй байдаг бөгөөд нэн ялангуяа ажилгүйдлийн өндөр түвшинээс үүсэх урт хугацааны нийгмийн зардал юм. Зарим хэдийг дурдвал
  1. Орлогын алдагдал: Ажилгүйдэл нь орлогын алдагдалыг үүсгэдэг бөгөөд үүний улмаас амьдралын стандартад түвшинд уналт үүсч ажилгүйл байдлаас үүсч болох хэрэг зөрчилийг өдөөдөг.:
  2. Үндэсний гарцын алдагдал: Ажилгүйдэл нь потеницаль үндэсний нийт гарцыг багасгадаг(ДНБ потенциаль хэмжээнээс доогуур орших) ба ховор хомс нөөцийн хангалтгүй хэрэглээг агуулдаг. Хэрэв хүмүүс ажил хийх хүсэл зориггүй болсны улмаас хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг багасгавал эцсийн дүнд Урт хугацааны нийт нийлүүлэлтийн (LRAS) сөрөг нөлийг өдөөж ингэснээр эдийн засгийн потенциаль өсөлтөнд гажуудал үүсдэг.
  3. Санхүүгийн зардал: Засгийн газар ажилгүйл болсон хүмүүс иргэдийн төлөө илүү их нийгмийн хамгааллын арга хэмжээг явуулж их мөнгө зөрлөгдөж нөгөө талаас нийт татварын орлого буурч алдагдалд орж эхэлдэг  Ингэснээр засгийн газар олон нийтийн газарт зарцуулах нормыг багасгаж нөгөө талаас татварыг өсгөж эрсдэлийг өдөөж төсвийн хомсдолыг өсгөж байдаг.
  4. Нийгмийн зардал: Ажилгүйдэл өссөнөөр  нийгмийн хохирол гарзтай холбоо тогтоодог. Гэмт хэрэг болон нийгмийн зохимжгүй байдал зэрэг нь нийгмийн хохирол юм. Өндөр ажилгүйдэлийн бүсэд бодит орлого буурч, орлого болон баялагын тэгш бус байдалд муугаар нөлөөлдөг.

Засгийн газрын ажилгүйдлийг бууруулах бодлогууд
 Зарим улс орнууд ажилгүйдлийг бууруулах арга замыг маш зөв зүйтэй ашигладаг.Урт хугацаанд үрр дүнтэй бодлого явуулахын тулд эдийн засгийн эрэлтийн болон нийлүүлэлтийн талд хоёуланд нь идэвхитэй ажил явуулдаг.
Ерөнхийдөө хамгийн үр дүнтэй бодлогоууд нь дараах бодлогууд байдаг.
  1. Ажиллах хүчний хүн капиталд дэвшил хийхийг өдөөх – Ажилгүй хүмүүсийн ихэнх нь бэлэн байгаа ажил хөдөлмөрийг хангах чадваргүй байдаг. Энэ төрлийн бодлого нь хөдөлмөрийн мэргэжил боловсролын хөдөлгөөнт байдлыг сайжрууруулах ёстой байдаг Одоо үеийн ажил эрхлэлтийн хэлбэр нь хүмүүсийг жилээс жилд өсөж байгаа бүтцийн ажилгүйдтэй зохицохн тулд хангалттай уян хатан өндөр мэдлэгтэй байхыг шаардаж байна.. 
  2. Хүмүүсийн ажил хайх хүсэл зоригийг сайжруулах.– Магадгүй орлоын татварын бууралт нь хүмүүсийг ажил хайх шалтагыг нэмэгдүүлж болох юм.
  3. Ажил эрхлэлтийн татаас:Засгийн газар урт хугацааны ажилгүйдэлд өртөж байгаа пүүс компануудыг татаасчилснаар тэдний ажиллах хүчний хэмжээг өсгөх ажил хэргийг өдөөдөг:
  4. Эдийн засгийн өсөлтийн үеийг тогтоон барих– энэ арга нь нийт эрэлийг ажиллах хчийг нэмэгдүүлэхийн тулд өсгөж байх хэрэгтэйг шаарддаг. Ажилгүйдлийн Кейнсийн онол нь мөнгөний болон сангийн бодлого нийт эрэлтийн түвшинг хангалттай өндөр түвшинд барьж чаддаггүй гэсэн үзэл бодлыг тодруулдаг бөгөөд ингэснээр эдийн засаг ажил эрхлэлтийн өндөр түвшинийг хангаж чадах нь эргэлзээтэй байдаг. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл болон нийт эрэлтийн өсөлт нь хөдөлмөрийн илүү их эрхлэлтийг хангаж ёстой гэсэн хууль байхгүй. Жил бүр бид хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангахыг эрмэлздэг (ажилчин бүрийн илүү их гарц). Бас , Бизнесийн байгуулагууд машин тоног төхөөрөмжийн нэмэлт хэсэг болох капиталын илүү их хэрэглээг хангаснаар үйлдвэрлэлээ өсгөж ч болдог. Эдийг засгийн өсөлт нь хөдөлмөрийн захад ажлын орон тоог бүрдүүлдэг бөгөөд энэ байдал нь ажил хайж байгаа хүмүүсэд ажил эрхлэлтийн илүү таатай нөхцөлийг бүрдүүлдэг..
Ажилгүйдлийг бууруулахад ашигласан Нэгдсэн вант улсын бодлогууд
Эрэлтийн талын бодлогууд Нийлүүлэлтийн талын бодлогууд
Ажил эрхлэлт урт хугацааны ажилгүйдэлд байгаа ажил олгогч эздийг татаасчилж урамшуулдаг. Сайн сайхан амьралыг хангах– орлогын татварыг багасгаж бусад хөнгөлөлтийг явуулах
Гадаадаас ирэх хөрөнгө оруулалтыг дотоодод үр ашигтай хэрэгжүүлэх Үйлдвэр эрхлэх ур чадварыг дэмжих бодлого мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дээшлүүлэх
Мөнгөний бодлого– хүүгийн бага хэмжээ нь дэлхий нийтийн эдийн засгийн удаашралыг өдөөх боловч нийт эрэлтийг өсгөдөг. Сангийн бодлого нь төсвийн алдагдалыг өсгөснөөр нийт эрэлтийг өдөөдөг. Боловсролын зардлыг өсгөх, хувийн байгуулагуудын сургалт дадлагыг дэмжих
Ажилгүйлдийн бодлогуудыг үнэлэх үзэл санаанууд
  1. Ажил эрхлэлтийн мөчлөгийн хэлбэлзэл :хэрэв эдийн засгийн өсөлт нь тогтвортой өсөж байвал, мөнгөний болон сангийн бодлого нь томоохон сөрөг хонхорхойг үүсгэхээс зайлсхийж шинэ ажил мэргэжлийн тогтмол эргэлтийг хангадаг.
  2. Эрэлтийн болон нийлүүлэлтийн талын бодлогууд ажилгүйдлийг урт хугацаанд бууруулах зорилготой байдаг. Хэрэв ажилгүйдлийн шалтгааны үр үндэс нь бүтцийн ажилгүйдэл байх юм бол эрэлтийн талын дэмжлэгээр үүссэн хөдөлмөрийн нийлүүлэлтийн ердийн өсөлт нь энэ асуудлыг зогсооход үр ашиггүй арга зам юм.  Хэрэв эрэлт хэт их өсөх юм бол харин тус болох бус инфляцийг хөөрөгдөж ус болдог:
  3. Бүрэн ажил эрхлэлт нь тэг ажилгүйдэл гэсэн үг биш вм. Аливаа нийгэмд заавал завсрын ажилгүйдэл мөнх оршдог.Ер нь хөдөлмөрийн ялимгүй илүүдэл оршин байх нь зүй ёсны хэрэг юм.
  4. Ажилгүйдлийн түвшин дэхь бүс нутаг хоорондын ялгаа болон мөн муж хоорондын урт хугацааны ажилгүйдлийн үндэс шалтгаан асуудлууд байнга оршин байдаг бөгөөд эдгээр нь олон чухал эдийн засгийн болоод гадаад хүчин зүйлийн зардалуудын шалтгаан болж байн.
Нэгдсэн вант улсын ажилгүйдлийн саяхны хандлагууд
Ажилгүйдэлийн бууралтын цаана эдийн засгийн өсөлт явагдаж байдаг. Хүчин зүйлийг орц болох хөдөлмөр нь үүсмэл эрэлттэй бөгөөд үйлдвэрлэлийн өсөлт нь хөдөлмөрийн илүү их эрэлтийг үүсгэдэг.
Ажилгүйдлийн нормыг багасгахад туслах дараах хүчин зүйлүүдийг тусё тусад нь авч үзэв.
  1. Хүн амын стасистик хүчин зүйлүүд– 1980-иал оны эхээр буюу сүүлийн эдийн засгийн мөчлөгөөс илүү удаан хүн амын өсөлт явагдаж байна. Энэ нөхцөлийн улмаас Нэгдсэн вант улсын хөдөлмөрин зах зээлд хүчээ нийлүүлэх 16-аас дээш насны хүмүүсийн тооны өсөлтийг удаашруулж байна.
  2. Хэтийн болон өндөр чанартай боловсролын өсөлт- хөдөлмөрийн зах зээл дээр 16-насанд хүрээгүй хүмүүсийн оролцоо хязгаарлагдмал бөгөөд түүнээс дээш насны хүмүүсийн эзэмшсэн мэргэжил боловсролын өсөлт нь тодорхойлж байна. Засгийн газрын энэ талын бодлого бол 18-наснаас дээш өндөр боловсрол мэргэжил эзэмшсэн хүмүүсийг өсгөх юм. Энэ чанаршилт нь ажил хайж байгаа хөдөлмөрийн хүчинд шинэ арга замын өргөн бололцоог хангаж ачаалалыг багасгадаг.
  3. Бүтцийн ажилгүйдэлтэй холбоотой "хориглогдсон ажилчдийн нөлөө": Зарим ажилчид ажил идэвхитэй хайхаа больж эдийн засгийн идэвхигүй хүн болж хэт эрт тэтгэвэрт гарахыг хүсж,  үр ашигггүй тогтмол ужиг байдлыг үүсгэдэг. Энд хамааралтай хүмүүсийн нарийн тодорхой тоог гаргах нь нэн хэцүү бөгөөд имй мянга мянган хүмүүсийн амьдралын хэвши болсоор байна.
  4. Гадаадын хөрөнгө оруулалтаар ажил эрхлэлтийг бүрдүүлэх: Британий эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтыг өөрийн орондоо үр дүнтэй ашиглаж байгаа бөгөөд энэ хөрөнгө оруулалтын ихэнх нь хувь нь Нэгдсэн улсын шинэ тоног төхөөрөмжийн зардалд явсан бөгөөд ажилгүйдлйин тэгш бус байдлыг багасгах олон мянган ажлын байрыг бий болгосон билээ.
  5. Ажилчны сургалт дадлагын хөрөнгө оруулалтын өсөот: Энэ арга хэмжээний үр дүнд \бүтцийн ажилгүйдэл буурдаг. Хөдөлмөрийн дутагдал болон илүүдэл гарах болсон шалтгаан нь аж үйлдвэрийн салбартай холбоотой байдаг. Нол алдаа дутагдал нь өндөр нарийвчлагдсан ажил хөдөлмөр болоод амьдралын зардал үндэсний дундажаас давсан асуудалд оршдог. Засгийн газар олон нийтийн чухал чухал ажлын сектор дахь ажиллах хүчний джтгадалаас болж маш их зардал гаргаж байна.
  6. Хөдөлмөрийн зах зээл дээрх уян хатан байдал өсөх: Энэ нь ажил олгогч эздийг ажилчдаа сонгох үйл ажилагааг маш хялбар болгодог.  Богино хугацааны гэрээ хэлэлцээр байгуулан ажиллах хүмүүсийн тоо хэмжээ өссөөр байна.Тэгснээр, уг зах зээлд бизнесийн төлөвлөгөөг биелүүлэх бололцоотой ажилчид илүү их уян хатан чанартай болж байна.

Leave a Reply