Нэрлэсэн болон Бодит ДНБ
Нэрлэсэн болон бодит ДНБ:- ДНБ бол өгөгдсөн жилд үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бараа үйлчилгээний мөнгөн өртөг буюу зах зээлийн хэмжээслэл юм. Бид мөнгө буюу нэрлэсэн өртгийг нэгэн төрлийн бараа бүтээгдхүүний нийлбэрийг олохын тулд ашигладаг билээ.
- Зах зээлийн өртөг мөнгөөр хэмжигдсэнээр уг мөнгөний өртөг инфляци болон дефляцийн нөлөөгөөр өөрчлөгдсөнөөр жилээс жилд гарах ДНБ-үүдийг өөр хооронд нь харьцуулахад хүндрэл гарч эхэлсэн билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд, Бид ёуурь жилтэй харьцуулбал үнийн ерөнхий түвшин өсөхөд уг жилийн ДНБ-ийг тохирох тоогоор үнэ бууруулах буюу дефляцлаж харин үнийн ерөнхий түвшин буурахад ДНБ-ийг тохирох тоогоор инфляцладаг.
- Нэрлэсэн ДНБ(зохицуулалт хийгээгүй): тухайн жилийн үнэ өртгөөр тооцоолсон ДНБ бөгөөд үнэ бууруулах эсвэл үнэ өсгөх зохицуулалт хийгдээгүй байдаг.
- Бодит ДНБ(Зохицуулалт хийгдсэн): ДНБ-ийн тохирох зохицуулалт хийсэн ойлголт бөгөөд энэ ДНБ нь өгөгдсөн жилээс жилд гарсан эдийн засгийн өсөлт болон бууралтыг тов тодорхой харуулдаг. Өгөгдсөн жилийн үнийн индексээр хэмжигддэг.
ДНБ-ийн үнийн индекс:
- Үнийн индекс нь харилцан хамааралт жилүүдийн(тайлант жил/суурь жил) өөр хоорондоо ижил үнийн харьцаагаар тодорхойлогдох бараа үйлчилгээний тодорхой холимогийн харилцан өөрчлөлт юм.
- Зах зээлийн сагс нь бараа үйлчилгээний хослолыг тодорхойлдог.
- Тодорхой жилийн үнийн индекс=(Тодорхой жилийн зах зээлийн сагсны нийт үнэ/Суурь жилийн ижил зах зээлийн сагсны нийт үнэ) x 100
- Үнийн индекс= Нэрлэсэн ДНБ / Бодит ДНБ. Нийт бодит ДНБ-ийг тооцоход жил бүрийн гарцыг суурь жилийн үнээр үрждэг.Нийт нэрлэсэн ДНБ-ийг тооцоход жил бүрийн гарцыг тухайн жилийн үнэ ханшаар үржүүлдэг.
Нэрлсэн ДНБ-ийг үнийн индексээр хуваах
- Бодит ДНБ= Нэрлэсэн ДНБ / үнийн индекс(зууны нарийвчлалтай).
Бусад арга замууд:
- Гадаад гарц болон тэдний үнэ ханшыг жагсаан бичих
- Жил бүрийн ДНБ-үүдийн гарцын зах зээлийн өртгийг тодорхойлох.Хэрэв суурь жилийн үнийг судалгаанд авч үзвэл ,энэ нь бодит ДНБ-ийг тодорхойлдог.
- Одоо дараах тэгшитгэлээр үнийн индексийг тодорхойлж болно. Үнийн индекс (зуутын нарийвчлалтай) = Нэрлэсэн ДНБ/ бодит ДНБ.