Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох
Эдийн засгийн өсөлт нь хэмээх нэр томёо нь хамгийн оновчтой тодорхойлох өгүүлбэр бол "эдийн засгийн потенциаль бүтээмжийн урт хугацаан дахь тэлэлт" юм. Байнгын өсөн нэмэгдэх эдийн засгийн өсөлт нь илүү сайхан амьдралын хэвшлийг болоод ажил эрхлэлтийг дэмждэг. Богино хугацааны өсөлт нь бодит ДНБ-ний жил бүрийн хувийн өөрчлөлтөөр хэмжигддэг.
Өсөлт болон Үйлдвэрлэлийн боломжит цэгүүд
Урт хугацааны нийт нийлүүлэлтийн өсөлт нь PPF-дэхь гадагшаа тэлэх өөрчлөлтийг үүсгэдэг. .
Эдийн засгийн өсөлтийн давуу чанарууд
Байнгын өсөн нэмэгдэх эдийн засгийн өсөлт нь үүний үр дүнд үүсэх бэлэн мөнгөний ашиг тусын нөлөөгөөр засгийн газрын бодлогын үндсэн зорилго
- Илүү стандартад нийцсэн амьдралын жишиг– энэ жишээ нь доорх диаграмм харагдах хүн бүрт ноогдох бодит үндэсний орлогын өсөлтөөр хэмжигддэг.
- Ажил эрхлэлтийн үр нөлөө: Эдийн засгийн өсөлт нь илүү их ажил эрхлэлтийг өдөөдөг.
- Санхүүгийн ноогдол ашиг: Эдийн засгийн өсөлт нь засгийн газрын санхүүтэй шууд хамааралтай бөгөөд татварыг нэмэгдүүлж илүү их төслийг хэрэгжүүлэх мөнгө хүлээн авдаг.
- Хөрөнгө оруулалтын хурдацын нөлөө: Эрэлт болон гарцын өсөлт нь шинэ капитал тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг урамшуулдаг бөгөөд энэ нь урт хугацааны нийлүүлэлтийг өсгөснөөр эдийн засгийн өсөлтийг удаан тогтооход тусалдаг.
- Өсөлт болон бизнесийн итгэл найдвар: Эдийн засгийн өсөлт нь компаний ашиг орлогод болон бизнесийн итгэл найдварт эерэг нөлөө үзүүлдэг.
Эдийн засгийн тэлэлт нь ажилгүйдлийн түвшинг буурууж ажил эрхлэлтийг дэмжих хүч болдог: .
Гэнэтийн өссөн эдийн засагт бас хэд хэдэн зардлууд үүсдэг.Түүнд хоёр чухал нөлөөлөл байх бөгөөд эхнийх нь эдийн засгийн өсөлт эхлээд инфляцийг хөөрөгддөг, тэгээд зогсохгүй хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлдөг
- Инфляцийн эрсдэл: Эдийн засаг дэндүү хурдан өсөж байвал тэнд ний нийлүүлэлтийг давсан эрэлт үүссэнээр инфляцийг үүсгэх хангалттай шалтгаан болдог. Үйлдвэрлэгч эн үед хэрэглэгчийн хэрэгцээний бөөгнөрлөөс хожих хандлага ноёрходог.
- Хүрээлэн буй орчны асуудлууд: Эдийн засгийн өсөлт нь хүрээлэн буй орчны асуудлаас дангаар оршиж чаддаггүй. Үйлдвэрлэлийн гэнэтийн хурдацтай өсөлт нь сөрөг үр нөлөөнүүдийг үүсгэдэг (Жишээ нь дуу шуугианы өсөлт, агаарын чанаргүйжих хандлага, замын бөглөрөл, хортой хүнсний хэрэглээ,өрх гэрийн болон аж үйлдвэрийн хог хаягдал зэрэг) Эдгээр үр нөлөөлөл нь нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулж зах зээлийн гажуудалыг үүсгэдэг. Эдийн засгийн өсөлт нь мөн хүмүүсийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлөх төдийгүй улс орны байнгын өсөн нэмэгдэх нормыг багасгах хүрээлэн буй орчны хохиролыг дагуулдаг.
Маш олон эдийн засагчил болон байгаль орчин хамгааллын ажилчид нэн хурдацтай өсөж байгаа эдийн засаг нь бидний ховор хом с хязгаарлагдмал нөөц болоод байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг цохон дурддаг.
Эдийн засгийн өсөлтийн хандлагуудЭдийн засгийн өсөлтийг үзэх өөр нэг хандлага бол эдийн засгийг хамгаалах хурдны хязгаарийг ойлгох явдал юм.Өөрөөр хэлбэл , эдийн засаг инфляцийн нөлөөггүйгээр хэр удаан үргэлжилж болох жилүүдийн тоог харуулсан судалгаа шинжилгээ гэсэн үг юм.
- Өсөлтийн хандлагын дээд хэсэгт – эерэг гарцын хонхорхой: Эдийн засаг хэт хурдан өсөж байгаа бол(хэт хурдан байгаа) нийт эрэлт урт хугацааны нийт нийлүүлэлтийг давж , эдийн засгийн эерэг гарцын хонхорхойг үүсгэдэг(эдийн засаг дахь эрэлтийн илүүдэл). Энэ байдал нь эрэлтийн талын буюу өртгийн өсөлтийн инфляцийг үүсгэдэг:
- Өсөлтийн хэнлэгын доод хэсэгт– сөрөг гарцын хонхорхой: Эдийг засаг мөчлөгийн бууралтын үеийг туулж байвал нийт гарц потенциал ДНБ-ээс бага болж сөрөг гарцын хонхорхойг бүрдүүлдэг. Эцсийн дүнд нийт эрэлтийн хомсдолын улмаас үнийн сөрөг налалт бий болж, ажилгүйдлийн өсөлтийг үүсгэдэг.
Эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлүүд ДНБ-ийн өсөлтөнд нөлөөлөх нь:
Олон хүчин зүйлүүд эдийн засгийн өсөлтийн нормонд нөлөөлдөг. Хэрэглээний өөрчлөлт, бизнесийн итгэл найдварын өөрчлөлт, мөнгөний болон санхүүгийн бодлого зэрэг нь өсөлтөнд дэхь түр зуурын өөрчлөлтийг өдөөдөг. Хүн амын болон бүтээмжийн өсөлтийн норм зэрэг бусад хүчин зүйл нь илүү их нөлөө үзүүлэх бөгөөд урт хугацааны мөчлөгийн эдийн засгийн дундаж өсөлтийг тодорхойлход тусалдаг.
Эдийн засгийн нийлүүлэлтийн талын ач холбогдолОлон хүчин зүйлүүд эдийн засгийн өсөлтийн нормонд нөлөөлдөг. Хэрэглээний өөрчлөлт, бизнесийн итгэл найдварын өөрчлөлт, мөнгөний болон санхүүгийн бодлого зэрэг нь өсөлтөнд дэхь түр зуурын өөрчлөлтийг өдөөдөг. Хүн амын болон бүтээмжийн өсөлтийн норм зэрэг бусад хүчин зүйл нь илүү их нөлөө үзүүлэх бөгөөд урт хугацааны мөчлөгийн эдийн засгийн дундаж өсөлтийг тодорхойлход тусалдаг.
Эдийн засгийн өсөлтийн норм нь тухайн улс орны нийлүүлэлтийн талын чадвар чадамжаар тодорхойлогддог.– Урт хагцааны нийт нийлүүлэлт нь жилээс жилд эрэлтийн илүү их түвшинг дагаж өсөж байдаг. Урт хугацааны потенциал гарц нь дараах хүчин зүйлүүдээс хамаарна:
- Ажиллах хүн амын өсөх хандлага- хөдөлмөрийн нийлүүлэлтийн идэвхитэй хэмжээ(Эдгээр хүмүүс нь ажил эрэх хүсэл эрмэлзлэлтэй байгаа )
- Капиталын үндэсний хэмжээний нөөцийн өсөлт- шинэ барилга байгууламж, машин махенизмийн болон техник технологийн түвшингөөр тодорхойлогддог.
- Хүчин зүйлийн бүтээмжийн өсөлтийн норм- (хөдөлмөрийн бүтээмжигй багтаагаад) – хүчин зүйлийн үр ашигт байдлын өсөлтийн хэмжээс
- Техникийн сайжруулалт нь бараа бүтээгдхүүнийг нийлүүлэхөртгийг багасгах мөн тухайн улсын үйлдвэрлэлийн боломжит чиглүүлэгчийг гадагш нь буюу нэмэгдүүлэх зохион бүтээсэн шинэ санаа дэвшилүүдийг авч үздэг.
Урт хугацааны нийт нийлүүлэлтийн өсөлтийн үр нөлөөг доорх диаграмд тусгалаа.Урт хугацааны нийт нийлүүлэлтийн өсөлт нь бодит үндэсний гарцыг өсгөж, нийт эрэлтийн ахиу түвшинд үйл ажилагаа явуулахыг эдийн засагт зөвшөөрдөг..