Дотоодын нийт бүтээгдхүүнийг зардлын болон орлогын аргаар тодорхойлох



 Дотоодын нийт бүтээгдхүүнийг зардлын болон орлогын аргаар тодорхойлох

Зардлын хандлага
  • Энэ нь арга нь өгөгдсөн жилийн туршид үйлдвэрлэгдсэн эцсийн бараа үйлчилгээнд зарцуулсан нийт зардлуудын нийлбэрээр тодорхойлогддог.
    • Хувийн хэрэглээний зардал (C)
      • Өрх гэрийн урт хугацаанд(авто машин, хөргөгч, видёо уншигч зэрэг) болон богино хугацаанд(талх, үзэг, шүдний сойз) хэрэглэсэн бараа үйлчилгээнүүдийн нийт өртөг болоод хэрэглэгчийн ахуй үйлчилгээнд(хуулийн зөвлөхийн, эмчийн мөн үсчний) гаргасан зардлуудын нийлбэр дүн юм.
    • Нийт хувийн байгуулагуудын хөрөнгө оруулалтын зардал (Ig)
      • Аж ахуй нэгжийн тоног төхөөрөмж , багаж хэрэгсэл, машин механизмийг худалдан авахад үүссэн зардал.
      • Бүх барилга байгууламжийн зардал
        • түрээсийн замаар орлого олох зориулалттай орон сууцны барилга
        • эзний мэдэлд байгаа барилга байгууламжууд орох бөгөөд тэд орлого олох боломжтой байдаг.
        • эд хөрөнгийн өсөлт(худалдагдаагүй эд материал) хэрэглэгдээгүй гарц болдог бөгөөд тэдгээр нь хөрөнгө оруулалтын зардалд ордог.
      • Эд хөрөнгө дэхь өөрчлөлт.
        • Эерэг буюу өсөн нэмэгдсэн хөрөнгө оруулалтыг нэмэх сөрөг буюу хорогдсон хөрөнгө оруулалтыг хасах
        • *: Цэвэр хөрөнгө оруулалт= Нийт хөрөнгө оруулалт -элэгдэл (тухайн жилийн туршид ашиглагдсан капиталын нийт дүн).
        • Нийт хөрөнгө оруулалт нийт элэгдлийг давсан тохиолдолд: жилийн эцэст дэхь капиталын нөөц жилийн эхэнд дэхь капиталын нөөцөөс цэвэр хөрөнгө оруулалтын хэмжээгээр давсан байдаг.
        • Нийт хөрөнгө оруулалт = Элэгдэл бол тэнд капиталын хэмжээ түрүү жилийнхээсээ огт өөрчлөгдөөгүй гэсэн үг юм.
        • Нийт хөрөнгө оруулалт<Элэгдэл: эдийн засагт огт хөрөнгө оруулалт байхгүйгаас гадна өмнөх капиталууд элэгдээд эхэлсэн байгааг илэрхийдэг.
        • Эдийн засгийн үл хөрөнгө оруулалтын жишээ нь үндэсний капиталын нөөцийг хоргдуулсан 1930 оны их хямралыг дурдаж болох юм.
    • Засгийн газрын зардал буюу худалдан авалт (G)
      • Засгийн газрын олон нийтийн үйлчилгээг ханггахын тулд хэрэглэдэг бараа үйчилгээний нийт зардал
      • Урт хугацааны хөрөнгө болох нийгмийн капиталын(сургууль цэцэрлэг болон төв замын зардал) нийт зардал
      • Засгийн газрын мөнгөн шилжүүлгийн төлбөр нь ДНБ-ийг зардалаар тооцоход хамаарагддаггүй.(Шилжүүлгийн мөнгө одоогийн үйлдвэрлэлийн огт дэмждэггүй.)
    • Цэвэр экспорт(Xn)/"экспорт болон импортын зөрүү"
      • Тухайн улсын экспортын зардлаас импортын зардлыг хассан зөрүүг ДНБ-нд тооцдог.
      • Экпорт(x) - Импорт(M).
GDP = C + I(g) + G + X(n)
  • Дараах зүйлүүдыг сайн ойлголсноох ДНБ-ийг зардалын аргаар тооцоолж чадах болно.
    • Хувийн хэрэглээний зардалC
    •  Хөрөнгө оруулалт(хувийн байгуулагуудын)I(g)
    • Цэвэр экспортX(n)
    • Засгийн газрын зардал буюу худалдан авалт G
Орлогын хандлага
  • ДНБ-ийг тодорхой гарцыг үйлдвэрлэлтээс өсдөг орлогын бүх шатны бүрдлүүдийн нэмснээр тодорхойлж болдог.
    • Ажилчдын цалин хөлс+ Түрээс + Хүүгийн орлого + пүүсийн орлого + компаний орлого + импортын болон үйлдвэрлэлийн татварууд зэргийн нийлбэр  Үндэсний нийт орлоготой тэнцэх ёстой
    • /Санамж-Захиран зарцуулах орлого=(Хувийн орлого-Хувийн орлогын татвар)
    • Хувийн орлого=(Дотоодын орлого-Компаний орлого-пүүсийн орлого-Нийгмийн даатгалын шимтгал-цэвэр зээлийн хүү+засгийн газрын шилжүүлэг+зээлийн хүүны хэлбэрээр олсон орлого) 
    • Дотоодын нийт орлого=(Дотоодын цэвэр бүтээгдхүүн-Шууд бус татвар)
    • Дотоодын цэвэр бүтээгдхүүн=(Дотоодын нийт бүтээгдхүүн-үндсэн капиталийн элэгдэл хорогдолын зардал)/
  • Орлогын  энэ хандлагыг дараах хүчин зүйлүүдийг сайн ойлгосноор таньж мэдэх болно:
    • Цалин-W
    • Хүүгийн орлого-I
    • Түрээсийн орлого-R
    • Ашиг-P(пүүс болон компануудийн)
    • Статикийн зөрүү-S(статистик зөрүү нь тогтмол капиталын хэрэглээ, гадаадын хүчин зүйлийн орлого болон шууд бус татварын(үйлдвэрлэлийн болон импортын бараа үйлчилгээний татвар) нийлбэр юм.)
  • Нийт гарцыг худалдан борлуулснаар олж авах нийт орлого нь нөөцийн эх үүсвэрт цалин, түрээс, хүү болон ашиг хэлбэрээр хувиарлагддаг.(статик зохицуулалт нь үүний дараа хийгддэг.).
  • Орлогын хандлага нь өөрөөр хувиарлалтын хандлага гэж хэлэгддэг.
  • Компаний ашиг = компаний эзний орлого дээр нэмээд
    • компаний орлогын татвар: Эдгээр татварууд нь компаний цэвэр орлого дээр тогтоосон татвар бөгөөд засгийн газарт очдог.
    • Ноогдол ашиг: Энэ ашиг нь компаний ашгийн нэг хэсэг бөгөөд компаний хувьцаа эзэмшигчдэд буюу өрх гэрт өгөх мөнгө юм.-
    • компаний  хувиарлагдаагүй ашиг: эдгээр ашиг нь тоног төхөөөрөмж болон шинэ техник технологид зориулж хадгалж байгаа компаний хадгалж байгаа мөнгө юм.Тэднийг хуримтлагдсан ашиг хэмээн нэрлэдэг.
  • Үйлдвэрлэл болон импорт дээрх татвар
    • ердийн худалдааны татвар, онцгой татвар, бизнесийн эд хөрөнгийн татвар, лицензийн төлбөр, гаалийн татвар зэрэг болно.
Үндэсний орлогоос ДНБ-ийг тооцох.
  • Ажилчдын цалин , түрээс, хүүгийн орлого, болон компаний ашиг, пүүсийн ашиг мөн үйлдвэрлэл импорт дээрх татвар зэргийн нийлбэр нь үндэсний орлогыг бүтээдэг билээ.
  • Тэгвэл үндэсний нийт орлогоос ДНБ-нд хүрэхийн тулд бид статистик зөрүү буюу тогтмол капиталын хэрэглээ болон цэвэр гадаадын хүчин зүйлийн орлого дээр шууд бус татварыг нэмсэн нийлбэрийг үндэсний цэвэр бүтээгдхүүн дээрээ нэмэх хэрэгтэй.

Leave a Reply