Аудит гэж юу вэ?


    1. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал баталгаажуулна:
    1/ хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани;
    2/ хөрөнгийн биржид бүртгүүлэх зөвшөөрөл хүсч буй компани;
    3/ 50 сая, түүнээс дээш төгрөгийн актив бүхий аж ахуйн нэгж, байгууллага;  /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

   4/өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлагын худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;  /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
    6/хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо;  /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    7/ банк, санхүү, даатгалын байгууллага;
    8/ брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг компани;
    9/ Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сан.  /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
    10/ улс төрийн нам  /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
    11/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-10-т заасан аж ахуйн нэгж, байгууллагатай адилтгах байгууллага.  /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
    2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачилгаар аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж болно.
    3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайлангаа дараахь хугацаанд аудитын байгууллагаар баталгаажуулна:
    1/ хувьцаат компани санхүүгийн жилийн тайлан хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө;
    2/ өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс 1 сарын өмнө;
    3/ бусад аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн жилийн тайланг дараа оны эхний улиралд багтаан. /3 дахь хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

One Response so far.

Leave a Reply