1. Дараахь аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал баталгаажуулна:
1/ хөрөнгийн биржид бүртгэлтэй бүх төрлийн хувьцаат компани;
2/ хөрөнгийн биржид бүртгүүлэх зөвшөөрөл хүсч буй компани;
3/ 50 сая, түүнээс дээш төгрөгийн актив бүхий аж ахуйн нэгж, байгууллага; /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4/өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлагын худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага; /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5/ хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага;
6/хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо; /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/ банк, санхүү, даатгалын байгууллага;
8/ брокер, дилерийн үйл ажиллагаа явуулдаг үнэт цаасны компани болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг компани;
9/ Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сан. /Энэ заалтыг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
10/ улс төрийн нам /Энэ заалтыг 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/
11/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-10-т заасан аж ахуйн нэгж, байгууллагатай адилтгах байгууллага. /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага өөрийн санаачилгаар аудитын байгууллагаар санхүүгийн тайлангаа баталгаажуулж болно.
3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайлангаа дараахь хугацаанд аудитын байгууллагаар баталгаажуулна:
1/ хувьцаат компани санхүүгийн жилийн тайлан хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө;
2/ өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс 1 сарын өмнө;
3/ бусад аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн жилийн тайланг дараа оны эхний улиралд багтаан. /3 дахь хэсгийг 2006 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

hi all