Макро эдийн засгийн судлах үндсэн ойлголт



Макро эдийн засгийн судлах үндсэн ойлголт 

Мөнгө санхүү гэдэг бол эдийн засгаас үүдэлтэй асуудал.Тиймээс ч санхүүгийн зах зээл болоод түүний ерөнхий хэлбэрийг ойлгохын тулд бид юун түрүүнд эдийн засаг хэмээх энэ том ойлголтийг эзэмшсэн байх хэрэгтэй.  Эдийн засаг нь бараа үйлчилгээний хэрэглээ худалдаа, хувиарлалт болоод үйлвэрлэлтэй холбоотой үндсэн цөм нь юм.Хүмүүс бидний хувьд эдийн засаг нь бидний хязгааргүй хүсэл хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн нэг шинжлэх ухаан гэж ойлгогддог.
Эдийн засгийг авч үзэх үндсэн хоёр арга зам байдаг..  Нийгмийг бүхэлд авч судлахыг оролддог макро түвшин. Бид энэ талыг Макро эдийн засаг хэмээн хэрлэдэг. Макро эдийн засаг бол нийгмийн бүхийл түвшинг хамарсан хүрээтэй. Түүгээр үл барам эдийн засгийг судлах энэ арга зүй нь тодорхой аж ахуйн болоод хүн амын ерөнхий түвшин хоёрын харьцааг нягтлах үндэсний ерөнхий орлого болоод хүн амын ажил эрхлэлтийг тусган харуулдаг.Ингэснээр нийгэм болоод үндэстэнд үүсч байгаа эдийн засаг болоод аж амьдралын ерөнхий чиг баримжааг бидэнд нягтлан харуулах ая тустай үүднээс эдийн засгийн энэ арга зүй нь нэн ач холбогдолтой.Макро эдийн засгийн онол судалгаа нь эдийн засагт бүхлээр нь хандаж чадахуйц шийдвэр бодлого гаргах үүрэг хариуцлагатай Засгийн газар болоод тэр зэргийн институци-н хооронд явагдаж байдаг.
Эдийн засгийн макро түвшинд магадгүй таны урьд өмнө нь сонсож харж байсан зарим нэг нь ДНБ, инфляци, хэрэглэгчийн үнийн индекс болоод сангийн бодлого гэх зэрэг нэлээдгүй байх бизээ.Тэдний ерөнхий ойлголтийг дор товч авч үзлээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүн– Энэ нь нийт хүн амын эдийн засгийн үр бүтээмжийг хэмжих ерөнхий хэмжээслэл юм.ДНБ нь тодорхой нэг цаг хугцааны мөчлөгт(ихэвчлэн нэг жил) эцсийн бүтээгдэхүүн болон гарсан бүх бүтээгдхүүн үйлчилгээний нийт мөнгөн дүнгээр тодорхойлогддог. 
Инфдяци – Инфляци нь үнийн ерөнхий өсөлтөөр тодорхойлогддог.Эдгээр үнийн өсөлтийг хэмжихэд ашиглагдах энэ нэр томъёо нь үнэлгээнчлэлийг хийх засгийн газар болоод хувь хүний хүсэл зоригоос хамаарч өөрчлөгдөж болно.
Хэрэглээний үнийн индекс– ХҮИ нь үнэ өмнөх буюу суурь жилээсээ хэр их өсөж эсвэл хорогдож вэ гэдгийг тодорхойлох хэмжээслэл юм. Энэ таамаглалийг гаргахад ашиглагдах үнэ нь хэмжигчийн стандарт хэмээн үзсэн хувьсах үнэ байдаг.
Сангийн бодлого– Сангийн бодлого нь засгийн газар голдуу өөрсдийн татвар болоод зардал зэргийн зохицуулалтаар эдийн засгийг хүсэл эрмэлзэлээ хангах гэсэн арга зам байдаг. Сангийн бодлого Мөнгөний бодлогын эх үүсвэр нь байдаг.
Мөнгөний бодлого– Мөнгөний бодлого нь голдуу засгийн газар эдийн засгийн хүсэл эрмэлзэлээ хангах үүднээс мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх багасгах үйл явцыг илэрхийлдэг.
Макро эдийн засгийн зарчимууд нь урт хугцааны нөхцөл байдал болоод нийт зах зээлийн харилцан хамаарлыг ойлогх шинжлэхэд нэн чухал нөлөөтэй.Тиймээс тодорхой нэг бонд хувьцаа эзэмшдэг хувь хүнд ч гэсэн одоогийн санхүүгийн байдлыг таньж мэдэж өөрийнх байр байдалд хэрхэн нөлөөлөх эсэхийг мэдэх бүрэн боломжтой.Засгийн газрын сангийн бодлогыг баримтлах арга замуудын нэг нь тухай үеийн зорилго эрмэлзэлээсээ хамаараад эдгээр бондуудыг эргүүлэн татах эсвэл дахин худалдаалахад оршдог.Энэ бол Макро эдийн засгийн хувийн хөрөнгө оруулалтанд нөлөөлөх аргуудын нэг жишээ юм.

Leave a Reply