Дотоодын нийт бүтээгдхүүн



 Дотоодын нийт бүтээгдхүүн

Нийт гарц:
  • Өгөгдсөн жилд үйлдвэрлэгдсэн бүх эцсийн бараа үйлчилгээний нийт зах зээлийн үнэ өртөг нь(завсрын бүтээгдхүүн үйлчилгээ орохгүй) тухайн улс оронд үйл ажилагаагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын аж ахуй нэгжүүдээр үйлдвэрлэгдсэн бүх бараа үйлчилгээг өөртөө багтаах Дотоодын нийт бүтээгдхүүн хэмээн томъёологддог.

Мөнгөн хэмжээслэлтэй:
  • ДНБ нь өөр өөр жилүүдэд үйлдвэрлэгдсэн бараа үйлчилгээний өртгийг өөр хооронд нь харьцуулахад ашиглагдах мөнгөн бүртгэлийн хэмжээслэлтэй.
  • ДНБ нь тухайн улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бүх аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний цогц 
  • АНУ-ийн ДНБ-нд уг улсад үйл ажилагаа явуулж байгаа Японы үйлдвэр болоод Германы үйлдвэрүүд бүгд багтана.
  • Хэрвээ 4 комъютер болон 2 телевизор 2004 онд үйлдвэрлэгдсэн мөн 2 комъютер 4 телевизор 2005 онд үйлдвэрлэгдсэн бол аль жил нь илүү их гарцтай жил вэ? Бид эдгээрийн үнийг нь харьцуулснаар эцсийн хариуг тогтоох болно.Нэг ёсондоо алв их үнэтэй бүтээгдхүүн үйлдвэрлэсэн жил нь их гарцтай жилд хамаарна.

Давхар бүртгэлээс зайлсхийх:
  • Завсрын бүтээгдхүүн- эдгээр нь дахин худалдаанд гаргахад хэрэглэгдэж ашиглагддаг бараа үйлчилгээнүүд байдаг.
    • Шоколадны үйлдвэр уг шоколадыг хийхэд ашиглагдах түүхий эдийн хэрэглээ худалдаа нь завсрын бүтээгдхүүн юм.
  • Эцсийн бүтээгдхүүн- хэрэглэгчийн хэрэгцээг хангажх бараа үйлчилгээ бөгөөд дахин борлуулах боломжгүй байдаг.
    • Шоколадны түүхий эдээр шоколад хийсэн нт эцсийн бүтээгдхүүнийг нэгээр нэмж байгаа хэрэг юм.
  • ДНБ нь зөвхөн эцсийн бүтээгдхүүнүүдийн зах зээлийн ханшийг өөртөө тусгадаг. Харин завсрын бүтээгдхүүний өртөг аль хэдийн эцсийн бүтээгдхүүний өртөгөнд шингэсэн байдаг болохоор ДНБ-нд тооцогддоггүй(Завсрын бүтээгдхүүний үнийг ДНБ-нд тооцон оруулах нь давхар бүртгэийг үүсгэж үнийн харьцангуй гажуудал үүсгэдэг)
  • Зөвхөн нэмэгдсэн өртгүүдийг л нэмж явсаар давхар бүртгэлээс зайлсхийж болно.-зах зээлийн үнээс нь түүний түүхий эд хүч хөдөлмөрийн зардлыг хассанаар нэмэгдсэн өртөг гарна.
    • Шоколадан жигнэмэг хийдэг хүн түүхий эд болох шоколадаа 50 доллар төлж авсан гэж үзээд жигнэмэг болгож зараад 100 доллар олсон гэж үзвэл нэмэгдсэн өртөг нь($100 - $50) = $50 юм.
ДНБ үйлдвэрлэлийн бус ажил гүйлгээг тооцдоггүй(хэрвээ тоооцвол ДНБ жилийн нийт гарцыг давсан хэрэг болно) тэдгээр нь:
  • Санхүүгийн ажил гүйлгээ:
    • Олон нийтийн шилжүүлгийн төлбөр: Засгийн газраас шууд өрх гэрүүдэд өгч байгаа нийгэм хамгааллын төлбөр тооцоо, амьжиргааны төлбөр болон өндөр настны төлбөр тооцоо зэрэг орно.Энэ төлбөрийг хүлээн авагч нь одоогийн үйлдвэрлэлд юуг ч бүтээгээгүй байдаг.
    • Хувийн шилжүүлгийн төлбөр тооцоо: Эцэг эхийн хүүхдэдээ өгдөг мөнгө, эсвэл бэлэн мөнгөн бэлэг сэлт гэх мэт. Тэдгээр мөнгө ямар гарц бүтээгдхүүн үйлдвэрлээгүй мөнгө юм бөгөөд нэг хүнээс нөгөө хүнд өгч байгаа мөнгөн шилжүүлэг юм.
    • Хувьцааны зах зээлийн ажил гүйлгээ: Бондыг худалдах болон худалдан авах нь одоогийн үйлдвэрлэлд юуг ч бүтээдэггүй.
    • ГЭВЧ,Брокерийн үйлчилгээнд олсон мөнгө бол ДНБ-нд тооцогддог.Учир тэнд одоогийн гарцыг өсгөж байгаа үйлчилгээний ажил явагдаж байна. 
    • Шалтгаан : Хувьцаа болон бонд нь гарцын хувьд огт өгөөжгүй байдаг ба ДНБ нь зөвхөн өгөөжтэй зүйлийг  өөртөө тусгадаг.Нэг ёсондоо хувьцаа болон бонд нь нэг хүнээс нөгөө хүнд дамжиж байгаа хөрөнгийн шилжүүлэг солилцоо юм.
  • өмнөх жилийн ДНБ-нд хэдийн тооцогдчихсон мөнгөн гүйлгээ
    • 1965оны Форд Мустангаа та нэг найздаа зарсан гэж үзье. Тэгвэл энэ нь ямар ч гарцыг бүтээхгүй байна. Өөрөөр хэлбэл түүний үнэ 1965 оны ДНБ-нд шингэчихсэн гсэн үг.
  • Дахин борлуулагдах худалдаа- ДНБ-нд тооцогддоггүй. Учир нь энэ давтагдах худалдаа нь одоогийн үйлдвэрлэлд юуг ч дэмжихгүй.
  • Далд худалдааны ажил гүйлгээ- ДНБ-нд ордоггүй.
    • Учир эдгээр худалдаанууд нь төрөөс татвараа нуух шалтгаанаар огт бүртгэгдээгүй худалдаа наймаа байдаг.Жишээ нь хятадад үйлдвэрлэгдсэн хуурамч DVD.
    • Далд худалдаа гэх эдгээр ажил гүйлгээ нь засгийн газар төрийн тэмдэглэгээнд огт байхгүй учраас ДНБ-нд орлоггүй.

Leave a Reply