инфляци


1963 dollar










Инфляци өссөөр л байна. Монголбанкны мэдээгээр инфляци жилийн эцсийнхээс 3.5 хувиар өсчээ. Сүүлийн нэг сард 0.2 хувиар өссөн байна. Монголбанк инфляцийг тогтоон хазаарлах, улмаар бууруулахаар мөнгөний хатуу бодлого барьсаар байгаа.

Мөнгөний хатуу бодлого барихыг Монгол банкныхан “эсэргүүцэх” тэргүүний арга гэж тайлбарладаг. Мөнгөний хатуу бодлого барихыг энгийнээр тайлбарлавал, арилжааны банкаар дамжиж зах зээл рүү орох мөнгийг хязгаарлах. Их хэмжээний мөнгөн дүнтэй зээл гаргахгүй байх гэсэн үг.

Төв банк арилжааны банкуудад хадгалагдаж байгаа бэлэн мөнгийг зээл хэлбэрээр зах руу гаргахгүй байхын тулд өндөр хүү амлан өөртөө төвлөрүүлж хадгалдаг. Бодлогын хүүгээ өсгөлөө гэж ярихыг олонтаа сонссон байх. Бодлогын хүүгээ өсгөх тусам арилжааны банкууд найдвартай саванд буюу Төв банкинд мөнгөө хадгалж эхлэнэ. Зах зээл рүү бага хэмжээний бэлэн мөнгө орвол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөггүй. Инфляци гэдэг чинь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хэлээд байгаа юм. Инфляци өсч байвал өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна гэж ойлгох хэрэгтэй.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард инфляци жилийн эцсийн хээс 8.4 хувиар огцом өсөхөд Төв банкныхан бодлогын хүүгээ 11 хувь болгож өсгөсөн. Тэр цагаас хойш бодлогын хүүгээ хөдөлгөөгүй байгаа юм.

Саяхан мөнгөний хатуу бодлогын өөр нэг хэрэгсэл болох арилжааны банкуудын заавал байлгах нөөцийг дөрвөн хувиар өсгөлөө. Дахиад л мөнгөний хатуу бодлого үргэлжилж байна. Монголбанк инфляцийг мөнгөний хатуу бодлогоор номхотгохыг урьтал болгодог бол бизнесийнхэн эсэргүүцдэг. Бүр бодлогын хүүг буруулахыг шаарддаг.

Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Бодлогын хүүг бууруулж болохгүй. Бууруулахаар л инфляци өсчих гээд байгаа юм. Бууруулах боломжийг төсөв олгохгүй байна. Төсөв чинь хэтэрхий тэллээ. Зах зээлд хоёр сувгаар мөнгө ордог. Нэг нь төсөв, нөгөө нь зээл, мөнгөний бодлого. Зах зээлийн нэг талд нь бараа үйлчилгээ, нөгөө талд нь мөнгө байдаг. Мөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдаж авна. Энэ хоёрын тэнцвэртэй харьцааг хадгалж, инфляцийг тогтвортой барьдаг юм. Зарим тохиолдолд мөнгө нь ихсэхээр инфляци өсдөг. Жишээ нь, 20 буузыг нэг бүрийг нь 500-гаар авахад 10 мянган төгрөг хэрэгтэй. Гэтэл хэн нэгэн 20 бууз авах 10 мянган төгрөгөөс нь хэдэн дахин илүү мөнгө өгвөл яах вэ. Тэгвэл худалдаачинд буузныхаа үнийг нэмэх сонирхол төрнө. Ингээд инфляци өсч байгаа юм. Эдийн засагт хоёр сувгаар мөнгө ордгийг түрүүн хэлсэн. Төрийн албан хаагчдийн цалинг нэмээд, хүн бүрт мөнгө тараагаад эхлэхээр зах зээлд төсвөөр дамжаад их хэмжээний мөнгө орчихож байгаа юм. Тэгэхээр бодлогын хүүг өндөр байлгаж зээл, мөнгөний бодлогоор орох урсгалыг нь хумьж мөнгө, бараа бүтээгдэхүүн хоёрын тэнцвэрийг хадгалдаг” гэж ярьж байсан.

Түүний ярианы агуулга төр инфляцийг хөөрөгдөөд, Монголбанк бууруулах гэж ядаад байгаа өнгө аястай байна. Нээрэн төр инфляцийг хөөрөгдөх үүрэгтэй юм болов уу. Бас Монгол банк бууруулах гэж ядах үүрэгтэй юм болов уу.

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал Ч.Отгочулуу манай сонинд өгсөн ярилцлагадаа “Миний бодлоор эдийн засгийн үүднээсээс ярихад зах зээлийн нийгэмд төр хоёрхон үүрэг хүлээнэ. Төр инфляцийг бага байлгах хэрэгтэй. Инфляци бага байх юм бол зээлийн хүү буураад, хөрөнгө оруулалт өсөөд, хэрэглээг дэмжээд явчихна. Гэтэл манайд инфляци байнга савалж байна. Төр үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг” хэмээсэн.

Тэгэхээр төр инфляцийг бага барих үүрэгтэй юм бол яагаад бодлогоор өсгөөд байдаг юм бол. Энд нэг нь эсрэгцэл байгаа биз. Төр эдийн засгийн орчинд биелүүлэх нэг үүргээ мартжээ гэж дүгнэж болох уу. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Гэтэл стратеги бодлого шийдвэр инфляцийг өсгөх гээд байдаг.

Leave a Reply