Чөлөөт валютын ханш
2 Чөлөөт ханшны системийн жинхэнэ төрлүүд:
- Чөлөөт буюу хөрвөх валютын ханшны систем: эрэлт болон нийлүүлэлт нь засгийн газрын чямар нэгэн оролцоогүйгээр валютын ханшийг тодорхойлдог
- Тогтмол ханшны систем нь: засгийн газар эдгээр ханшны хэмжээслэлийг сайжруулах үүднээс зайлшгүй зохицуулалтуудыг хийдэг бөгөөд валютын ханшыг тодорхойлдог.
Үнийн өсөлт болон буурал:
- Валютын ханш нь зах зээлийн хүчнээр тодорхойлогдож хувьцаа болон бондын үнэ шиг өөрчлөгдөн хувьсаж байдаг.
- (долларын фунтын хувьд үнийн бууралт орсон) = (фунтын доллартай харьцах үнэ өсөхөд өөрөөр хэлбэл $2 нь €1-тэй тэнцдэг байсан бол --> $4 нь €1-тэй тэнцдэг болох)
- (долларын ханш фунтын хувьд үнийн өсөлтөнд орсон) = (фунтын доллартай харьцах ханш унах буюу $2 нь €1-тэй тэнцдэг байсан бол --> $1 нь €1-тай тэнцэх)
Валютын ханшны тодорхойлогчууд:
Ерөнхий тодорхойлолтууд:
-Хэрэв үндэсний мөнгөн тэмдэгт буюу валютын эрэлт өсвөл тухайн мөнгөн тэмдэгт илүү их үнийн өсөлтийг дагуулдаг(хэрэв эрэлт нь буурвал үнийн буурал явагддаг)
-тухайн үндэсний мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт өсөх юм бол уг валют эсрэгээрээ үнийн бууралд ордог(хэрэв нийлүүлэлт нь буурах юм бол үнийн өсөлтийг дагуулдаг)
-Хэрэв үндэсний мөнгөн тэмдэгт үнийн өсөлтөнд орвол гадаадын валютийн буюу бусад улс орны үндэсний тэмдэгтүүд нь уг өсөлтөнд орсон мөнгөний хувьд харьцангүй үнэгүйдсэн байдаг:.
1. Сонирхолын өөрчлөлт
- Гадаадын улс орны бүтээгдхүүн үйлчилгээн дэхь хэрэглэгчийн хүсэл сонирхолын өөрчлөлт нь уг бүтээгдхүүний валютын ханшийг өөрчилж түүгээр дамжин үндэсний валютын эрэлтийг ч өөрчилж чадна.
- Жишээ: Хэрэв АНУ-д технологийн дэвшил гарч утасгүй холбооны систем нь Британы ард иргэдийн анхаарал хүсэл сонирхолыг үлэмж татаж байгаа бол Британ улс АНУ-ын утасгүй холбоог худалдан авахын тулд валютын зах зээлд өмнөхөөсөө илүү их фунт нийлүүлэх болно.Энэ байдал нь нийлүүлэлтийн өсөлтийг дагуулж фунтын үнийг бууралтанд оруулдаг.
- Хэрэв аливаа үндэстэний орлогын өсөлт бусад улс орны орлогын өсөлтөөс илүү хурдан өсөж байгаа бол тэр үндэстний валют буюу мөнгөн тэмдэгт үнийн бууралт орох хандлагатай байдаг.
- Улс оны импортын хэмжээ орлогынхоо түвшинтэй шууд хамааралтай байдаг.
- Жишээ нь: Герман улсын орлогын түвшин бусад улс орныхоо илүү их болсноор тэд илүү баян болж гадаадын илүү их бараа бүтээгдхүүн хэрэглэх болдог.
- Хоёр үндэстэн хоорондын үнийн түвшиний харьцангуй өөрчлөлт нь валютын эрэлт нийлүүлэлтийг өөрчилж , хоёр үндэстний хоорондох валютын ханшийг тогтмол бус болгодог.
- Худалдан авах чадварын тэнцүү харьцаат онол нь валютын ханш бусад олон төрлийн валютын худалдан авах чадвартай тэнцэтгэх чанарыг харуулдаг. Бараа бүтээгдхүүн илүү их үнэтэй болоход уг ханшийн бусад валют дахь хөрвүүлэлт явагдаж мөн л эн бүтээгдхүүн олон улсын тавцанд илүү өндөр өртөгтэй худалдаалагдах болно.
- Илүү өндөр үнийн түвшин валютын ханшийг үнийн бууралтанд оруулдаг (илүү бага үнийн түвшин харин үнийн өсөлтийг дагуулдаг.)
- Хэрэв хөрөнгө оруулагчид валютын ханш унах болно гэж итгэж байгаа бол тухайн валютын эрэлт буурч нийлүүлэлт нь дам наймаачид уг валютийг үнэ нь унахаас өмнө худадаалснаар нийлүүлэлт нь үлэмж их болдог. Ингэснээр иухайн валютын ханш илүү ихээр үнийн уналтанд ордог.
- Хэрэв хөрөнгө оруулагчид уг валютын ханш өснө хэмээн итгэж байгаа бол тэдний эрэлт өсөж, хүмүүсийн тухайн вөлютийг эзэмших хүсэл хэрэгцээний улмаас нийлүүлэлт нь буурч байдаг..
- Хоёр улс орны хүүгийн хэмжэний харьцангуй өөрчлөлт нь валютын ханшийг өөрчилж болдог.
- АМС-ийн улсын хүүгийн хэмжээ илүү их өндөр байх юм бол хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах нь багасч, ингэснээр АМС-ийн улсын валютын үлэмж хэсэг нь үгүй болдог.
- Илүү өндөх хүүгийн хэмжээ=үнийн өсөлт(илүү бага хүүгийн хэмжээ = үнийн буурал)
- Хүмүүс хүүгийн хэмжээ илүү өндөр байдаг гадаадын банкинд мөнгөө хадгалуулах хүсэлтэй байдаг бөгөөд үүний улмаас хадгалуулж байгаа мөнгөн дэвсгэртийн үнийн өсөлт үүсдэг.
Чөлөөт хөрвөх ханш болон төлбөрийн тэнцэтгэл:
(Тайлбар: Market for Euro-Еврогийн зах зээл. De-еврогийн эрэлт Se-еврогийн нийлүүлэлт
энд еврогийн эрэлт De-ээс De1-болж өсөхөд еврогийн доллартай харьцах ханш 1,5-аас 1,6- болж өсөж байна)
Чөлөөт валютын ханшны сул талууд:
- Хөрөнгө оруулагчид хөрөнгө орууллалтынхаа өгөөмж эрсдэлийг тодорхойлж чадахгүй болсноор Гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин буурч, олон улсын зах зээл дээр тодорхойгүй байдал ноёрхдог.
- Маш их хэлбэлзэлтэй болдог.
- Хөрвөх чадвар нь улс төрийн болон нийгмийн хүчин зүйлүүдтэй холбоотойгоор урсгал тооцооны хомсдолыг багасгадаг өөрөө өөрийгөө зохицуулах чадварыг үгүйсгэдэг.
- инфляцийн одоогийн түвшинг улам дэврээдэг.:
- АНУ-дахь инцляцийн өндөр түвшин--> АНУ-ын бараа үйлчилгээний эрэлтийг бууруулдаг--> Долларын эрэлт бууруулдаг--> Доллар үнэгүйддэг --> Америкчуудад импорт илүү их үнэтэй болдог--> Инфляци бүрддэг!