account everything

[ Read More ]


1963 dollar









[ Read More ]

1-АНУ-ийн олон улсын эдийн засаг дахь түлхүүр ойлголтууд

2-Худалдааны эдийн засгийн үндэс

3-Харьцангуй давуу тал
  • Харьцангуй давуу тал дээр үндэслэсэн мэргэшил дадлагууд
  • Худалдааны нөхцөл орчил
  • Худалдаанаас үүсэх өсөлт ололт
  • Чөлөөт худалдааны үүсэх болсон шалтгаан
4-Эксполт болон импортын эрэлт болон импортын шинжилгээ

5-Худалдааны хориг саад

6-Хамгааллын тогтолцооны учир шалтгаан
  • Өсөн нэмэгдсэн дотоодын ажил эрхлэлтийн мангаан
  • Тогтвортой байдлын маргаантай байгаа төрөл ангилал
  • Шинээр үүссэн үйлдвэрийн маргаан
  • Маргааны хэт газар авалтын эсрэг хамгаалал
  • Хямд төсөр үнэлэгдсэн гадаадын хөдөлмөрийн маргаан
[ Read More ]

1-Төлбөрийн тэнцэтгэл

  • Урсгал тооцоо
  • Хөрөнгийн тооцоо
  • Албаны нөөцийн тооцоо

2-Уян хатан валютын ханш
  • Үнийн өсөлт болон бууралт
  • Валютын ханшны тодорхойлогчууд
  • Чөлөөтэй хөвөгч ханш болон төлбөрийн тэнцэтгэл
  • Чөлөөт хөвөгч валютын ханшны сул талууд

3-Тогтмол валютын ханш
  • Нөөцийн хэрэглээ
  • Худалдааны бодлого
  • Дотоодын такро эдийн засгийн зохицуулалтууд

4-Олон улсын валютын ханшны систем
  • Бреттон-Вүүдсийн систем-The Bretton Woods System
  • одоогийн систем: хөрвөх чанартай

5-Саяхны АНУ-ын худалдааны хомсдол
  • Causes of the trade deficits
  • Implications of US trade deficits
[ Read More ]

АНУ-ын худалдааны хомсдолын шалтгаан:
  • АНУ-ын эдийн засгийн өсөлт> худалдааны түншийн эдийн засгийн өсөлт.Энэ нь АНУ-ын импортыг өсгөдөг
  • Хятад улстай харьцах томоохон худалдааны хомсдол(~$202 billion in 2005) болон Япон улстай харьцах хомсдол (~83 billion in 2005). Импорт > Экспорт
  • Хятадын юань доллар хэдий илүүдэлтэй байсан ч үнийн өсөлтийг үүсгээгүй. Учир нь юанийн валютын зах зээлийн тогтмол валютын ханшаар оршин байлаа.Харин долларын хувьд эсрэгээрээ байсан юм.
  • Газрын тосны үнийн өсөлт
  • АНУ-ийн хадгаламжийн хэмжээний бууралт
  • АНУ-ийн үнийн түвшин өндөр өртөг бүхий хөдөлмөрийн зардалтай холбоотойгоор үнэтэй байсан бөгөөд түүний нөлөөгөөр гадаадын бараа үйчилгээний импорт илүү их үнэлэгдэж-эндээс худалдааны томоохон хомсдол үүсэв.

АНУ-ын худалдааны хомсдолын тайлбар:

  • Тодорхойлолтоор бол худалдааны хомсдол нь АНУ-ын импорт экспортоо давах үзэгдэлийг илэрхийлдэг ба Америкийн хэрэглэгч үйлдвэрлэлийн боломжит муруйн гадна талд явж байна гэсэн үг юм. 
  • Энэ нь мөд удалгүй амьдралын илүү өндөр түвшинг хангахын сацуу, ирээдүйд илүү бага хэрэглээтэй болохыг давхар илэрхийлж байдаг.
  • АНУ-ын өр төлбөрийн өсөлт нь түүнтэй холбоотой гадаадын улс орны эзэмшлийн томоохон хэсэг юмуу ирээдүйн бараа үйлчилгэний хорогдол болон тогтвортой өр зээлийг дагуулдаг.
  • Капиталын болон санхүүгийн тооцоонд илүүдэл үүсэх нь дэлхийн тооцоололд АНУ-ын өр зээлийг өсгөдөг ба АНУ-д дахь хөрөнгийн гадаадын эзэмшил өсдөг.
  • АНУ-ын худалдааны хомсдолын урт хугацааны нөлөөлөл нь ихэнхдээ тодорхойгүй.
  • АНУ-ын Хятад улс дахь худалдааны хомсдолыг урт хугацааны үр дүнд АНУ-ын хөрөнгийн үлэмж хэсгийг Хятад улс захиран мэдэхийг баталж өгдөг. Ингэснээр АНУ-д хэрэгцээт шаардлагатай буюу хараат худалдааны түнш үүсэх магадлалыг өндөрсгөдөг:
[ Read More ]

Алтан стандартын систем (1879 - 1934):
-Валютыг алтны өртгөөр үнэлэх
-Мөнгөний нөөц нь алттай нягт холбогддог
-хэрэв ямар нэгэн төлбөрийн тэнцэлд илүүдэл юмуу хомсдол гарвал түүнийг алтаар нөхөх боломжтой байдаг.
-Ханш буурах буюу devaluation: засгийн газар зориуд валютийн олон улсын өртгийг бууруулах явдал юм.

Бреттон-Вүүдсийн систем: Олон улсын мөнгөний систем нь дэлхийн 2-р дайны дараахан хөгжиж эхэлсэн. Олон улсын мөнгөний нөөцийн газар буюу ОУВСан гадаадын валютын ханшыг тогтворжуулахад туслалцаа үзүүлсэн бөгөөд алт болон долларыг олон улсын мөнгөний нөөцөөр ашиглах болсон юм.

Одоогийн систем: хөрвөх чанартай :
Хөрвөх чанартай валютын ханш нь: валютын эрэлт болон нийлүүлэлтийн өөрчлөлтийн үр дүнд/хөрвөх/ өөрчлөгдөж болох валютын ханш боловч засгийн газрын уг валютийн худалдаа нөөцлөлтэй холбоотойгоор богино хугацаанд бодлогын дагуу хэлбэржиж болно.

  • Бреттон-Вүүдсийн үеийг бодвол эдгээр валютууд нь илүү амархан хэлбэржиж өөрчлөгдөх талтай байдаг.
  • Зарим хүмүүс энэ системиг авч үздэггүй. Илүү юу бага уу? энэ бүхэн эрэлт нийлүүлэлтийн харьцаанд л тодорхойлогддог. Засгийн газар зөвхөн үүнийг тогтворжуулдаг гэсэн үзэл сурталд захирагддаг байна. Ингэж л тогтмол валютын ханшаас үүссэн үр ашиггүй байдал нь багасдаг байна.
[ Read More ]

Та тогтмол валютын ханшыг хэрхэн сайжруулах вэ?

Нөөцийн хэрэглээ:
  • Валютын түрлэг: Зах зээлийг харийвчлан удирдах албаны нөөцийн хэрэглээ
  • Гадаадын валют болон алт худалдан авах.
    • Жишээ нь: Доллар фунтын хувьд үнийн бууралд орсон. АНУ фунтын нийлүүлэлтийг баруун тийш шилжүүлэх фунтын нөөцийг худалдан авч , валютын шинэ ханшыг тогтоодог.
    • АНУ Британы фунтыг эзэмшихийн тулд алт Бримтанд худалдаад тэгээд доллароор фунтыг худалдаж авдаг.
  • Гадаадын нөөцийг худалдан авсанаар тухайн улс валютын нийлүүлэлтээ өсгөж нийлүүлэлтийн муруйгаа гадагш нь шилжүүлдэг.
  • Чухалчлах зүйл: Хэрэв гэнэтийн хомсдол үүсвэл нөөц шавхагдаж , тогтмол валютийн ханш уналтанд ордог.
  • Бас, Тогтмол валютийн ханштай засгийн газрын хөндлөнгийн оролцооны хэмжээ томоохон бадйаг. Ямар нэгэн хэлбэлзэл гарах бүрийд засгийн газрын хандлага зохицуулалт хэрэг болдог:.

Худалдааны бодлого:

  • Тогтмол валютын ханшийг дэмжихэл, тухайн улс үндэстэн татвар татаас юмуу импортын хязгаарлалт болон шинэ тариф тогтоож имполтыг/экспортыг урамшуулах болон мохоосноор  худалдааны урсгалыг удирлдахыг оролддог.
  • Гол асуудал нь: энэ нт арга хэмжээ нь дэлхийн худалдаан хэмжээг багасгаж үр ашиггүй байдлыг үүсгэдэг:.

Дотоодын макро эдийн засгийн зохицуулалтууд:

  • Гадаадын валютийн дутагдлыг багасгах сангийн болон мөнгөний бодлогын хэрэглээ
  • Шахалтын бодлогын хүрээнд үүссэн өндөр хүүгийн хорм нь АНУ-д дахь нийт зардалыг багасгадаг--> Импортыг багасгадаг.--> гадаадын валютын эрэлтийг багасгадаг
  • Илүү өндөр хүүгийн норм нь мөн гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулдаг-->АНУ-ын долларын эрэлтийн өсөлт, гадаадын валютын үнэгүйдэл--> гадаадын валютын эрэлтийг багасгадаг

Валютын удирдлага болон хувиарлалт: АНУ-ын засгийн газар экспортлогчдын олсон бүх фунтын дэвсгэртийг худалдан авсанаар фунтын хомсдолын асуудлыг зохицулж болно.-->тэгээд засгийн энэ фунтын дэвсгэртийг АНУ-ын импортлогчид хувиарлаж фунтын нийлүүлэлтийн хомсдолыг хязгаарладаг.   

Валютын удирдлагын үндсэн зорилгууд:
1. Гажуудсан худалдаа

  • Тариф, квот буюу худалданы хязгаарлалт зэрэг шиг валютын удирдлага нь харьцангуй давуу чанарын загвараар дамжин олон улсын худалдааны загварыг гажуудуулж болно.

2. Үнэлэмжийн асуудал

  • Гадаадын ховор хомс валютыг хуьиарлах процесс нь засгийн газрын сонгосон импортлогч буюу танил талын хүрээг идэвхжүүлдэг.

3. Хязгаарлагдмал сонголт

  • Удирдлага нь хэрэглэгчийн сонголтын эрх чөлөөг боогдуулдаг.
  • Жишээ нь: Хэдийгээр АНУ-ын зарим хэрэглэгчид Volkswagens-ийг илүүд үздэг боловч, засгийн газар түүний хэмжээг хязгаарлаад өгөх юм бол тэд магадгүй энэ сонголтоо Chevrolets болгож өөрчилдөг. Эцсийн үр дүнд импортод үүссэн хязгаарлалт нь
    АНУ-ын импорлогчидийн бизнесийн боломж бололцоог сулруулдаг.

4. Хар зах Зээл

  • Импортлосон бараа үйлчилгээний хэрэгцээтэй байгаа дутагдал нь хар зах зээлийн үйл ажилагааг идэвхижүүдэг:
  • Жишээ нь: Хятад дахь Hua Ting болон Xiang Yang зэрэг хар зах зээл нь голдуу барууны барааг нийлүүлдэг. Хятад дахь барууны бараа үйлчилгээний бодитой хомс нийлүүлэлт нь нийгмийн барууны хэрэгцээний хомдолыг хангах өргөн тархсан бөгөөд түгээмэл хар зах зээлийн үйл ажилагааг урамшуулдаг.
[ Read More ]

Чөлөөт валютын ханш


















Flexible Exchange Rates - Welker's Wikinomics Page 

Flexible Exchange Rates - Welker's Wikinomics Page
Flexible Exchange Rates - Welker's Wikinomics Page
Flexible Exchange Rates - Welker's Wikinomics Page


2 Чөлөөт ханшны системийн жинхэнэ төрлүүд:
  • Чөлөөт буюу хөрвөх валютын ханшны систем: эрэлт болон нийлүүлэлт нь засгийн газрын чямар нэгэн оролцоогүйгээр валютын ханшийг тодорхойлдог
  • Тогтмол ханшны систем нь: засгийн газар эдгээр ханшны хэмжээслэлийг сайжруулах үүднээс зайлшгүй зохицуулалтуудыг хийдэг бөгөөд валютын ханшыг тодорхойлдог.

Үнийн өсөлт болон буурал:

  • Валютын ханш нь зах зээлийн хүчнээр тодорхойлогдож хувьцаа болон бондын үнэ шиг өөрчлөгдөн хувьсаж байдаг.
    • (долларын фунтын хувьд үнийн бууралт орсон) = (фунтын доллартай харьцах үнэ өсөхөд өөрөөр хэлбэл $2  нь  €1-тэй тэнцдэг байсан бол --> $4 нь  €1-тэй тэнцдэг болох)
    • (долларын ханш фунтын хувьд үнийн өсөлтөнд орсон) = (фунтын доллартай харьцах ханш унах буюу $2 нь €1-тэй тэнцдэг байсан бол --> $1 нь  €1-тай тэнцэх)

Валютын ханшны тодорхойлогчууд:

Ерөнхий тодорхойлолтууд:
-Хэрэв үндэсний мөнгөн тэмдэгт буюу валютын эрэлт өсвөл тухайн мөнгөн тэмдэгт илүү их үнийн өсөлтийг дагуулдаг(хэрэв эрэлт нь буурвал үнийн буурал явагддаг)
-тухайн үндэсний мөнгөн тэмдэгтийн нийлүүлэлт өсөх юм бол уг валют эсрэгээрээ үнийн бууралд ордог(хэрэв нийлүүлэлт нь буурах юм бол үнийн өсөлтийг дагуулдаг)
-Хэрэв үндэсний мөнгөн тэмдэгт үнийн өсөлтөнд орвол гадаадын валютийн буюу бусад улс орны үндэсний тэмдэгтүүд нь уг өсөлтөнд орсон мөнгөний хувьд харьцангүй үнэгүйдсэн байдаг:.
1. Сонирхолын өөрчлөлт
  • Гадаадын улс орны бүтээгдхүүн үйлчилгээн дэхь хэрэглэгчийн хүсэл сонирхолын өөрчлөлт нь уг бүтээгдхүүний валютын ханшийг өөрчилж түүгээр дамжин үндэсний валютын эрэлтийг ч өөрчилж чадна.
  • Жишээ: Хэрэв АНУ-д технологийн дэвшил гарч утасгүй холбооны систем нь Британы ард иргэдийн анхаарал хүсэл сонирхолыг үлэмж татаж байгаа бол Британ улс АНУ-ын утасгүй холбоог худалдан авахын тулд валютын зах зээлд өмнөхөөсөө илүү их фунт нийлүүлэх болно.Энэ байдал нь нийлүүлэлтийн өсөлтийг дагуулж фунтын үнийг бууралтанд оруулдаг.
2. Орлогын харьцангуй өөрчлөлт
  • Хэрэв аливаа үндэстэний орлогын өсөлт бусад улс орны орлогын өсөлтөөс илүү хурдан өсөж байгаа бол тэр үндэстний валют буюу мөнгөн тэмдэгт үнийн бууралт орох хандлагатай байдаг.
  • Улс оны импортын хэмжээ орлогынхоо түвшинтэй шууд хамааралтай байдаг.
    • Жишээ нь: Герман улсын орлогын түвшин бусад улс орныхоо илүү их болсноор тэд илүү баян болж гадаадын илүү их бараа бүтээгдхүүн хэрэглэх болдог.
3. Үнийн түвшиний харьцангуй өөрчлөлт
  • Хоёр үндэстэн хоорондын үнийн түвшиний харьцангуй өөрчлөлт нь валютын эрэлт нийлүүлэлтийг өөрчилж , хоёр үндэстний хоорондох валютын ханшийг тогтмол бус болгодог.
  • Худалдан авах чадварын тэнцүү харьцаат онол нь  валютын ханш бусад олон төрлийн валютын худалдан авах чадвартай тэнцэтгэх чанарыг харуулдаг. Бараа бүтээгдхүүн илүү их үнэтэй болоход уг ханшийн бусад валют дахь хөрвүүлэлт явагдаж мөн л эн бүтээгдхүүн олон улсын тавцанд илүү өндөр өртөгтэй худалдаалагдах болно.
  • Илүү өндөр үнийн түвшин валютын ханшийг үнийн бууралтанд оруулдаг (илүү бага үнийн түвшин харин үнийн өсөлтийг дагуулдаг.)
4. Дам дамын наймааны нөлөөлөл
  • Хэрэв хөрөнгө оруулагчид валютын ханш унах болно гэж итгэж байгаа бол тухайн валютын эрэлт буурч нийлүүлэлт нь дам наймаачид уг валютийг үнэ нь унахаас өмнө худадаалснаар нийлүүлэлт  нь үлэмж их болдог. Ингэснээр иухайн валютын ханш илүү ихээр үнийн уналтанд ордог.
  • Хэрэв хөрөнгө оруулагчид уг валютын ханш өснө хэмээн итгэж байгаа бол тэдний эрэлт өсөж, хүмүүсийн тухайн вөлютийг эзэмших хүсэл хэрэгцээний улмаас нийлүүлэлт нь буурч байдаг..
5. Хүүгийн харьцангуй хэмжээ
  • Хоёр улс орны хүүгийн хэмжэний харьцангуй өөрчлөлт нь валютын ханшийг өөрчилж болдог.
  • АМС-ийн улсын хүүгийн хэмжээ илүү их өндөр байх юм бол хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах нь багасч, ингэснээр АМС-ийн улсын валютын үлэмж хэсэг нь үгүй болдог.
  • Илүү өндөх хүүгийн хэмжээ=үнийн өсөлт(илүү бага хүүгийн хэмжээ = үнийн буурал)
    • Хүмүүс хүүгийн хэмжээ илүү өндөр байдаг гадаадын банкинд мөнгөө хадгалуулах хүсэлтэй байдаг бөгөөд үүний улмаас хадгалуулж байгаа мөнгөн дэвсгэртийн үнийн өсөлт үүсдэг.
*Валютын ханшн тодорхойлогчуудыг дээрх таван хүчин зүйлүүд бүрдүүлнэ.

Чөлөөт хөрвөх ханш болон төлбөрийн тэнцэтгэл:
Flexible Exchange Rates - Welker's Wikinomics Page 
(Тайлбар: Market for Euro-Еврогийн зах зээл. De-еврогийн эрэлт Se-еврогийн нийлүүлэлт
энд еврогийн эрэлт De-ээс De1-болж өсөхөд еврогийн доллартай харьцах ханш 1,5-аас 1,6- болж өсөж байна)

Чөлөөт валютын ханшны сул талууд:
  • Хөрөнгө оруулагчид хөрөнгө орууллалтынхаа өгөөмж эрсдэлийг тодорхойлж чадахгүй болсноор Гадаадын шууд хөрөнгө оруулалтын түвшин буурч, олон улсын зах зээл дээр тодорхойгүй байдал ноёрхдог.
  • Маш их хэлбэлзэлтэй болдог.
  • Хөрвөх чадвар нь улс төрийн болон нийгмийн хүчин зүйлүүдтэй холбоотойгоор урсгал тооцооны хомсдолыг багасгадаг өөрөө өөрийгөө зохицуулах чадварыг үгүйсгэдэг.
  • инфляцийн одоогийн түвшинг улам дэврээдэг.:
    • АНУ-дахь инцляцийн өндөр түвшин--> АНУ-ын бараа үйлчилгээний эрэлтийг бууруулдаг--> Долларын эрэлт бууруулдаг--> Доллар үнэгүйддэг --> Америкчуудад импорт илүү их үнэтэй болдог--> Инфляци бүрддэг!
[ Read More ]